GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Үрчлээний ботоксын хямдрал
Хямд боломжийн үнэтэй ботокс
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~15минут - Мэдээгүйжүүлэлт Мөсөөр мэдээ алдуулна - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт эмчилгээ хийх боломжтой - Асуудалд нь тохируулах хийх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Ботокс эмчилгээг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Ботоксын брэнд болон эмчилгээ хийсэн хэсгээс хамааран 3~6сар тутам хийлгэхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүрний хялгасан үрчлээндээ санаа зовж байгаа хүмүүст - Эрүүний булчин хэт хөгжсөнөөс болж дөрвөлжин нүүртэй харагддаг хүмүүст - Хуян, шилбэ, гарын булчин хэт хөгжиж томорсон хүмүүст - Хэт их хөлрөлтөөс болж стресдэж байгаа хүмүүст - Мэсийн бус хялбар аргаар залуужихыг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэснээс хойш 2-3цагийн дараагаас нүүр угаах болон нүүр будах боломжтой.
2. Үйлчилгээ хийлгэснээс хойш 3~7 хоногийн хугацаанд алкохол хэтрүүлэн хэрэглэх, саунд суух, халуун усанд орох, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
4. Үйлчилгээний дараа хэт хатуу, зажлууртай зүйлс идэх нь үр дүн болон үйлчилгээний хугацааг богиносгодог тул анхаарна уу
5. Арьсны онцлог байдлаас хамааран хөхрөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба 7-14хоногийн дотор аажмаар хэвийн болно.
6. Үйлчилгээ хийлгэсний дараа ботокс хийлгэсэн хэсэг бадайрах болон хөшиж өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрч магадгүй бөгөөд уг шинж тэмдэг нь түр зуурынх тул санаа зоволтгүй.