GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Утсан таталтын хямдрал
Гуу хэсгийн үрчлээ арилгах утсан таталт
Q & A
Q. Утсан таталтыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. - Утсан таталт нь утасны төрөл болон хүн бүрийн арьсны онцлог байдлаас шалтгаалан 6~18сар орчим үйлчилгээгээ барьдаг. - Давтан утсан таталт хийлгэж байгаа хүмүүсийн хувьд тухайн хүний арьсны онцлог байдлаас шалтгаалан үйлчилгээ барих хугацаа харилцан адилгүй тул эмнэлэгт ирж зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Арьс нь уян хатан чанараа алдаж унжиж суларсан нүүрний U хэлбэрийг V хэлбэртэй болгохыг хүсэж байгаа хүмүүст - Өндөр үр дүнтэй арьс чангалах үйлчилгээ болон коллагены нөхөн төлжилтөөр арьсны уян хатан байдлыг нэг дор сайжруулахыг хүсдэг хүмүүст - Мэс заслын бус аргаар өндөр үр дүнтэйгээр арьс чангалах үйлчилгээ хийлгэхийг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа 2-3цагийн дараа нүүрээ угаах мөн үйлчилгээ хийлгэсний маргаашаас нүүрээ будах боломжтой. Үйлчилгээний дараа нааж өгсөн Deo derm буюу нөхөн төлжүүлэх наалтыг шарх эдгэрэх
хүртэл салгахгүйгээр наана уу.
2. Халдвар болон үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс эмийн жороор гарч ирсэн эмийг 3 өдрийн турш уух шаардлагатай. Хэрэв антибиотикийн харшилтай болон архаг хууч өвчинтэй тохиолдолд эмнэлэгт
түрүүлж мэдэгдэнэ үү.
3. Үйлчилгээний дараа үүссэн хөхрөлт хавдалтыг хурдан буулгахын тулд эхний 3 хоног үйлчилгээ хийлгэсэн хэсэгт хүйтэн жин тавьхыг зөвлөж байна.
4. Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн турш хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол, тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
5. Утас хөдлөх болон тасрахаас урьдчилан сэргийлэх үүднээс 4долоо хонгийн турш амаа том ангайлгахаас зайлсхийнэ үү. (амаа том нээж эвшээх болон инээх гэх мэт) Мөн давхар эрүү хэсэгт утас таталт хийлгэсэн
тохиолдолд толгойгоо хүчтэй эргүүлэхгүй байхыг анхаарна уу