GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Res Novae Crystal тарилга
Байгалийн гаралтай Chitosan-ийн найрлагатай арьсны тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Res Novae Crystal тарилга нь Chitosan-ийн найрлагатай бөгөөд арьсны хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй.
Үйлчилгээний давуу тал
- Арьсны чийгшэл болон толигор байдлыг нэмэгдүүлнэ - Арьсны бүтцийг сайжруулна - Арьсны уян хатан байдлыг сайжруулна
Q & A
Q1. Res Novae Crystal тарилгыг аль аль хэсэгт хийлгэх боломжтой вэ? A1. Дух, нүдний эргэн тойрон, хацар, эрүү, хүзүү, нуруу болон цээж гэх мэт нүүр болон биеийн арьсанд ч хийлгэх боломжтой. Q2. Үйлчилгээ хийлгэсний дараа шууд өдөр тутмын амьдралдаа орох боломжтой юу? A2. Үйлчилгээ хийгдэх хугацаа 15 минут орчим болдог бөгөөд, эмчилгээний дараа шууд өдөр тутмын амьдралдаа орох боломжтой. Мөн үйлчилгээ хийлгэсэн тухайн өдөр нүүрээ угаах, шүршүүрт орох, хөнгөн суурь арьс арчилгаа хийх болон нүүрээ хөнгөн будах боломжтой.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нимгэн эмзэг арьстай хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж унжиж эхэлж байгаа хүмүүст - Хэт хуурайшилттай болон өнгөө алдсан арьстай хүмүүст - Үрэвсэлтэй батганы асуудлаа шийдэхийг хүсэж байгаа хүмүүст - Арьсныхаа бүх төрлийн асуудлаа нэг дор шийдэхийг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа дунджаар 1~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.